Уншиж байна...
Улаанбаатар хот, Монгол улс
Даваа - Баасан : 09.00 - 18.00
9111 0569

Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр

Зорилтот бүлэг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тэдний гэр бүлийн гишүүд

Гэрийн асрамж халамжийн үйлчилгээ

2020-2023 онуудад Нийслэлийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний Гэрийн асрамж халамжийн үйлчилгээ” төсөл хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 300 хүнд 3000 удаагийн үйлчилгээ үзүүлсэн.


Төгс мутар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд 2020 онд “Төгс мутар” бариа заслын төвийг байгуулж, бүрэн хараагүй 2 иргэнийг ажлын байраар хангасан. Өнөөгийн байдлаар “Төгс мутар” бариа заслын төв нь бие дааж ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ХХК болон өргөжиж Харааны бэрхшээлтэй 4 ажилтантай 100мкв ажлын байранд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Японы уламжлалт Анма шиацу массажийг цусны эргэлтийг сайжруулах, булчин суллах, хуян шар ус хөөж алжаал ядаргааг тайлдгаараа онцлогтой.



Мужаан

2022 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авч хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнийг Мужааны ажлын байраар гэрээр ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн.

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх мэдлийг бэхжүүлэх

2023 онд Канадын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр Азийн сангийн дэмжлэгтэй Мофеминэт Үндэсний сүлжээний гишүүн байгууллагын хүрээнд хэрэгжүүлсэн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх мэдлийг бэхжүүлэх” төслийг өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Эмэгтэйчүүд амьдрал төв”-тэй хамтран хэрэгжүүлсэн.


Протез болон Ортопед

2020, 2023, 2024 онуудад Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий Газартай хамтран Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг протез, ортопед, тусгай хэрэгслийг гэрээгээр нийлүүлж ажилласан.